Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Щвейцарын онлайн банк криптогийн хамгаалалтад анхаарч байна

Щвейцарын онлайн банк криптогийн хамгаалалтад анхаарч байна

74
0
crypto-hamgaalalt
Щвейцарын онлайн банк криптогийн хамгаалалтад анхаарч байна

Криптогийн салбар томоохон хөрөнгө оруулагчдын дунд хангалттай сайн тархаж өгөхгүй байгаагийн шалтгаан нь хөрөнгө оруулагчдын сайн мэдэх, итгэл даах хамгаалалтын үйлчилгээ байхгүй байгаад оршино.

Тэгвэл Швейцар улсын онлайн банк санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг “Swissquote” нэртэй банк нь 2018 оныхоо тайланг танилцуулахын сацуу, 2019 онд тус банк криптогийн үйлчилгээнд нэмэлтээр хамгаалалтын сайжруулалт оруулахаар болжээ.

3 сарын 21-нээс эхлэн гадаад wallet-уудаас “Swissquote”-ын данс руу крипто шилжүүлэх, эсрэгээр татаж авах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой ажээ.

Ингэснээр “Swissquote” нь аюулгүй байдлын хувьд болон технологийн тал дээр бүрэн интеграцлагдсан криптовалют арилжааны платформ болох бөгөөд хувийн болон институцийн хөрөнгө оруулагч нарыг харилцагчаа болгон ажиллах үүд хаалга нээгдэж байна.

“Swissquote” онлайн банк нь 2017 оноос хойш криптовалютыг дэмжин ажилласаар иржээ. Тус банк “Bitstamp”-тай хамтарснаар “BTC”, “Bitcoin cash”, “BCH”, “ETH”, “LTC”, “Ripple”-ийн “XRP” гэсэн үндсэн 5 крипто дээр суурилан арилжаа гүйлгээ хийдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here