Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи “Galaxy S8”-тай ижил нугардаг, илүү том 6.3 инчийн “Amoled” дэлгэцтэй шинэ утас...

“Galaxy S8”-тай ижил нугардаг, илүү том 6.3 инчийн “Amoled” дэлгэцтэй шинэ утас гарлаа.

233
0

“Samsung” компани "Note 8" зурган илэрцүүд

Samsung” компани “Note 8”-аа танилцууллаа. Өнгөрсөн онд энэхүү гар утасны өмнөх загвар цэнэг хураагуурын асуудал дагуулсантай холбоотойгоор тус компани нэлээд эрсдэлтэй алхам хийж байна гэж шинжээчид үзэж байна. Зургаан тэрбум ам.долларын нэмэлт зардал гаргахад хүргэсэн “Note 7” гар утасны шинэ загвар “Galaxy Note 8″ нь “Samsung”-ийн гол нэрийн бүтээгдэхүүн “Galaxy S8”-тай харьцуулахад илүү том дэлгэц, илүү дэвшилтэт функцүүдтэй гэдгээрээ давуу талтай аж.

“Хамгийн гол нь өмнөх цэнэг хураагуурын асуудал дахин давтагдахгүй” гэж “Samsung” компани мэдэгджээ. Энэхүү шинэ гар утас “Galaxy S8”-тай ижил нугардаг хэр нь илүү том буюу 6.3 инчийн “Amoled” дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм байна. “Samsung-ийн “Note” загварын гар утасууд нь “Galaxy S”-тэй харьцуулахад эрэлт нь арай бага байдаг. Хэдий тийм боловч дээрх хоёр загвар “Samsung” брэндийн “Apple”-тай өрсөлдөх нэрийн гол бүтээгдэхүүн гэж хэлж болохоор байна. “Galaxy Note 8” ирэх 9-р сарын 15-наас олон улсын зах зээлд гарч эхэлнэ. Үнийн хувьд өмнөх загвар болон “iPhone 7”-оос арай үнэтэй буюу 850 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа аж.  Хэдийгээр “Samsung” компани “Note 7”-оос гадна компанийн өв залгамжлагчийн авилгийн хэрэгтэй холбоотойгоор олны шүүмжлэлд өртсөн ч энэ нь санхүүгийн үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлөөгүй юм. Тус компанийн борлуулалт 6-р сард эцэслэсэн II улиралд 20 хувиар өсөж, нийт орлого нь 9.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here