Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Apple корпораци ухаалаг нүдний шил…..

Apple корпораци ухаалаг нүдний шил…..

304
0
Apple корпораци
Apple корпораци

Ухаалаг технологиор дэлхийд тэргүүлэгч Apple корпораци ухаалаг нүдний шил бүтээхээр болсон тухай мэдээлэл дэлхийн томоохон мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан байна. Компанийн хувьд төслийн талаарх тодорхой мэдээллийг нууцалж байгаа ажээ.

Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар энэ бүтээгдэхүүн 2018 оны эхээр олон нийтэд танилцуулагдана гэж байгаа бол компанийн хэвлэлийн ажилтан Труди Мюллер: “Манай компани маш олон төрлийн бүтээгдэхүүнийг туршиж, судалж байдаг. Тэднээс зарим нь удааширч зарим нь цуцлагдаж л байдаг шүү дээ” хэмээн ухаалаг шилний талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан хандалагатай ярьсан байна.

Сүүлийн үед  Apple компанийн орлого буурсан үзүүлэлттэй байгаа нь шинээр бүтээгдэхүүн танилцуулж, худалдаанд гаргахад сөргөөр нөлөөлж байгаа ажээ.

Хэрэв ухаалаг шилийг худалдаанд гаргавал энэ нь Апплийн анхны AR(augmented reality) технологийн бүтээгдэхүүн болох юм.  Гүйцэтгэх захирал Тим Кук 7-р сарын 26-нд хэвлэлийн хурлын үеэр AR бол гайхамшигтай технологи. Бид энэ дээр ажиллаж байгаа. Энэ ажилаа ч үргэлжлүүлэх болно гэж хэлж байсан нь ухаалаг шилний төсөлд нилээдгүй анхаарлаа хандуулан ажиллаж байгааг илтгэж байгаа юм. Түүний үзэж байгаагаар AR технологи VR(virtual reality)-аас илүү амжилттай байх ажээ. Апплийн хувьд VR технологид төдийлөн анхаарал хандуулдаггүй юм.

Өнгөрсөн 7-р сард Pokemon Go тоглоом хүчээ авсан нь Тим Кук-д AR (augmented reality) технологи амжилт олно гэсэн урам зориг өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here