Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи Galaxy-гийн шинэ загвар түүхэн амжилт тогтооно

Galaxy-гийн шинэ загвар түүхэн амжилт тогтооно

133
0

Энэ сарын 21-нд албаны ёсоор худалдаанд гарах Samsung Galaxy s8 утсыг эхний таван өдрөө 620.000 хувь борлогдоно гэсэн судалгаа гарсан талаар шуугиан дэгдээд эхэлжээ. 128 гегабайт багтаамжтай эл шинэ загвар үнэхээр 600 гаруй мянган хувь борлогдвол Galaxy Note7 болон Galaxy S7-гийн амжилтыг эвдэх юм.

Удахгүй худалдаанд гарах Galaxy s8 болон Galaxy S8 Plus нь багтаамжийн хувьд төдийгүй загвар дизайн, хамгаалалт аюулгүй байдлын хувьд ч өмнөх загваруудаас илүү байна хэмээн үйлдвэрлэгч компани танилцуулж буй.

Дэлгэцийн хувьд Infinity Display хэмээх шинэ технологи нэвтрүүлсэн нь өндөр нягтрал, үзүүлэлт шаарддаг кино, видео тоглоомын шаардлага хангахуйц болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here