Нүүр хуудас Шинжлэх ухаан Технологи iPhone 8 хамгийн өндөр үнэтэй нь

iPhone 8 хамгийн өндөр үнэтэй нь

719
0

“Apple” компанийн 10 жилийн ойг тохиолдуулан худалдаанд гарах iPhone утасны шинэ загварын талаарх таамаглалууд цөөнгүй бий. Мэргэжилтнүүд iPhone 8 загварыг энэ оны есдүгээр сард эсвэл оны сүүлчээр худалдаанд гаргана хэмээн таамаглаж буй. Тэгвэл тус загвартай бас нэгэн дуулиан Business Insiderсэтгүүлд нийтлэгджээ.

Нийтлэгч Симона Жанковскийн үзэж буйгаар шинэ загвар 1000 ам.доллараас багагүй үнэтэй худалдаанд гарах гэнэ. 128 гб багтаамжтай нь 1000 ам.доллараар худалдагдах бол 256 гб багтаамжтай iPhone 8-ийн үнэ 1099 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж.

Энэ нь өмнөх iPhone 7 загвараас 130 ам.доллараар үнэтэй болох тул тус компанийн утаснуудаас хамгийн өндөр үнэтэй загвар болох нь хэмээн цахим хуудсууд мэдээлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here