Нүүр хуудас Эдийн засаг “Монгол хүн болж төрсний төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэрэг”.

“Монгол хүн болж төрсний төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэрэг”.

145
0

Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад “Монголчуудын өр болохоо байлаа. Малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг тэглэх хэрэгтэй байна” гэсэн захиасыг өгч байв. Энэ хүрээнд АН-ын бүлгийн зүгээс хуулийн төсөл боловсруулж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа ярилцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа аваад нэг сар боллоо. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Аравдугаар сард хуулийн төслийг өргөн барих юм. Асуудлыг шийдэх арга их энгийн. Эрдэнэс Таван толгой гурван төрлийн тендер зарлана. Нэгдүгээрт, хэн хамгийн хямд олборлох вэ гэдэг тендер. Үүнд хэдэн ч компани орж болно. Хоёрдугаарт, 200 км газар хэн хамгийн хямд тээвэрлэх вэ гэдэг тендер зарлана. Энэ хоёр тендерт зөвхөн Монголын компаниуд оролцоно. Ингэснээр зуучлагчид алга болно. Гуравдугаарт, хил дээр аваачсан нүүрсийг хэн хамгийн өндөр үнээр худалдаж авах гэдэг дуудлага худалдааг дотоод гадаадын компаниудын дунд нээлттэй явуулна. Гэхдээ дуудлага худалдаа жилдээ нэг болох юм. Тээвэрлэдэг, олборлодог компаниуд өрсөлдсөнөөр үнэ тогтоно. Ийм үйл ажиллагаа явуулах юм бол гуравхан жилийн дотор монголчуудын өрийг тэглэх боломжтой. Одоогоор 600 мянган хүн зээлтэй байна. Энэ хүмүүс ноогдол ашгаараа зээлээ төлчихлөө. Цаана нь насанд хүрсэн 1.4 сая хүн бий. Тэр хүмүүс ялгаагүй ноогдол ашгаа авна. Энэ бол халамж биш. Монгол хүн болж төрсний төлөө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй хэрэг” гэж  ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here