Нүүр хуудас Эдийн засаг Оюутолгойн ордын тулгамдсан асуудлаар хуралдлаа

Оюутолгойн ордын тулгамдсан асуудлаар хуралдлаа

133
0

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Оюутолгойн тулгамдсан асуудлыг зохицуулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Уг ордын ашиглах төслийн хэрэгжилттэй холбоотой тулгамдсан асуудлаар гуравдугаар сарын 29-нд ажлынхэсэг хуралдлаа.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбаар ахлуулсан ажлын хэсэг хоёр дэд хэсэгтэй. Татвар хураалт, ногдол ашгийг нэмэгдүүлэх талаар судлан, санал боловсруулах үүрэгтэй дэд хэсгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа, хөрөнгө оруулалтын гэрээ, төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх судалгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан ахалж буй.

Улирч буй долоо хоногт болсон ажлын хэсгийн хуралд Рио Тинто компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулга хийж, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here