Нүүр хуудас Эдийн засаг САЙН МЭДЭЭ: Монголчууд автобус үйлдвэрлэж байна

САЙН МЭДЭЭ: Монголчууд автобус үйлдвэрлэж байна

199
0
mongolchuud_awtobus_hiij bn
МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ
~Монголчууд автобус үйлдвэрлэж байна~

Нийтийн тээврийн үйлчилгээнд дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан автобус явуулснаар ажлын байр бий болж, зардал буурахаас гадна агаарын бохирдлыг бууруулна гэж Засгийн газар үзэж байна.

Энэ хүрээнд МОН-30 нэртэй цахилгаан автобус үйлдвэрлэх төслийг Засгийн газар дэмжихээр болоод байгаа юм.

Харин Үндэсний аж үйлдвэрлэлийн зөвлөл наадмаас өмнө нэг цахилгаан автобус үйлдвэрлэж туршихаар ажиллаж байна гэж мэдээллээ. МОН-30 цахилгаан автобус нь нэг удаа цэнэглээд 300 км зам туулах боломжтой.

Харин нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа том оврын автобус хоногт дунджаар 200 км явдаг байна. Импортын автобус сардаа дөрвөн сая орчим төгрөгийн шатахуун зарцуулдаг бол МОН-30 автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ гэсэн тооцоо гарчээ. Энэ нь урсгал зардал бараг тав дахин хямд болж байна гэсэн үг юм.

Түүнчлэн зардлын хувьд импортын автобуснаас хоёр дахин хямд буюу нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 195.5 мянган ам.доллар зарцуулахаар тооцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here