Нүүр хуудас Эдийн засаг Хуучин орон сууцны үнэ буурсан үзүүлэлт гарчээ

Хуучин орон сууцны үнэ буурсан үзүүлэлт гарчээ

209
0

“Тэнхлэг зууч” компаниас өнгөрсөн наймдугаар сард нийт 4986 орон сууцыг хамруулан судалгаа хийжээ. Орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.6 хувиар буурсан байна. Баянзүрх дүүргийн XIV хороо, Аман хуур хотхонд 2016 оны наймдугаар сард орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 1.754.260 төгрөг байсан бол 2017 оны наймдугаар сарын байдлаар 1.732.056 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буурсан байна.
Шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ нь 2017 оны наймдугаар сарын байдлаар 2.091.000 төгрөг болж, өмнөх сараас 3.38 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.01 хувиар тус тус өссөн байна. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ хамгийн хямд байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here