Нүүр хуудас Эдийн засаг Энэ оноос ипотекийн зээлийн анхны эх үүсвэр дуусаж хуримтлагдсан мөнгөөр цааш үргэлжлэх...

Энэ оноос ипотекийн зээлийн анхны эх үүсвэр дуусаж хуримтлагдсан мөнгөөр цааш үргэлжлэх болж зээл олголт удааширсан.

234
0

Монголбанкны эх үүсвэрээр олгож эхэлсэн орон сууцны найман хувийн ипотекийн зээлийн журмыг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны аравдугаар сарын 25-ны А/295 тоот тушаалыг мөрдөж байгаа билээ. Энэ журмаар бол ипотекийн зээлийн хүү жилийн найман хувь байхаар тусгагдаж тухайн үед санхүүжүүлэх эх үүсвэрийг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Ийнхүү Монголбанкнаас арилжааны банкуудад олгосон эх үүсвэрээр иргэд орон сууцны найман хувийн зээлд хамрагдаад даруй дөрвөн жил болжээ. Олгож эхэлсэн эхний жилүүдэд зээлд хамрагсадын тоо одоогийн мөн үетэй харьцуулахад даруй нэг дахин их байжээ. Харин энэ жилээс эхлэн зээл хүсэгчдийн тоо буураагүй боловч зээлд хамрагдсан иргэдийн тоо буурсан байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар банкууд 1105 зээлдэгчид 73.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноор нийт зээлдэгчдийн тоо 91.9 мянгад хүрсэн байна. Үүнийг 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн байдалтай харьцуулахад банкууд 9427 иргэний 580.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 2887 иргэний таван хувийн хүүтэй 136.7 тэрбум төгрөгийн, 5318 иргэний найман хувийн хүүтэй 358 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Үүнээс харахад энэ оноос эхлэн ипотекийн зээлийн анх гаргасан 3.8 их наяд төгрөгийн эх үүсвэр дуусч эргэн төлөлтийн санд хуримтлагдсан мөнгөөр ипотекийн зээл цааш үргэлжлэх болсонтой холбоотойгоор найман хувийн орон сууцны зээл олголт удаашралтай болжээ.

Тэгвэл сүүлийн үед шинэчлэгдээд жил ч болоогүй байгаа орон сууцны ипотекийн зээлийн журамд дахин өөрчлөлт орж байгаа талаар мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргилоос тодруулахад “Энэ талаар буруу ойлголт байна. Ипотекийн найман хувийн зээлийн журам өөрчлөгдөөгүй. Харин арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгох орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар иргэд олон нийтийн санал авах ажил явагдаж байна” гэв.

Тэгэхээр ипотекийн найман хувийн зээлийн журамд өөрчлөлт ороогүй. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар батлагдсан “Ипотекийн зээлийн үйл aжиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулах ажлын хүрээнд өнөөгийн цаг үетэй нийцэхгүй болсон журмын зарим зохицуулалтыг шинэчлэн, хэт нарийвчилсан заалтуудыг өөрчилж, банкуудын орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааг зохистой аргачлалаар хангах зорилгоор шинэчилсэн найруулгын төслийг олон нийтэд танилцуулж байгаа юм байна. Одоо арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаа ипотекийн зээлийн хүү жилийн 18-20 хувьтай байгаа.Тэгвэл Монголбанкнаас боловсруулсан энэхүү зээлийн шинэчилсэн журмын төсөлд жилийн хүүгийн хувь хэмжээг зааж өгөөгүй байна. Энэ тухай Монголбанкнаас тодруулахад “Одоогоор иргэд олон нийтээс санал авч байна. Тиймээс хэлэхэд арай эрт байна” гэсэн. Найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлээс гадна арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлдэг жилийн 18-20 хувийн хүүтэй орон сууцны зээлийг сонирхож буй иргэд олон байдаг.

Тухайлбал, энэ оны зургадугаар сард нийт 1105 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 615 зээлдэгч “ОСИСТТБХ”-ийн зээлд, 490 зээлдэгч банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна. Тиймээс найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн эргэн төлөлтийн сангаас үргэлжлүүлэн олгохоор болсон ипотекийн найман хувийн зээлийн эргэн төлөлтийн чанараас зээл олголт, мөн зээлд хамрагдах иргэдийн тоо өсөх нь шалтгаалах учраас арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс олгох зээлийн жилийн хүүг бууруулах шаардлага бий болж байгаа юм байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here