Нүүр хуудас Эдийн засаг “Мах маркет” ХХК Иран улстай 2000 тонн хонины мах экспортлохоор гэрээ...

“Мах маркет” ХХК Иран улстай 2000 тонн хонины мах экспортлохоор гэрээ байгуулсан.

994
0

2017 оны 6 сарын 30-нд  “Eco food trading” ХХК,  “Darkhan meat foods” ХХК хамтран  Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан эхний ачилтаа  хийснээр Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад монгол хонины махыг экспортлож эхэлснээр махны экспортын зах зээлийг өргөтгөж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм.

Мөн  малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна.  Нөгөө талаар мах боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.

Нэээлтийн ажиллагааны үеэр ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Eco food trading ХХК,  “Darkhan meat foods” ХХК хамтарч малчдын хөдөлмөр үнэлэх, Монгол Улсын эдийн засагт  хувь нэмэр болох ажлын эхлэлийг тавилаа. Гэрээгээр Иран улсад нийлүүлэх 4000 тонн мах нь 250 мянган хонины мах юм. Манай улсын мал сүргийн бүтэц, эргэлтийг тооцоход жилд дунджаар таван сая толгой бог мал буюу 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох бүрэн боломжтой. Энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол махны чанарыг таниулж, үнэлэмж нэмэгдэхээс гадна  малчид болон манай улсын  эдийн засагт  ихээхэн үр өгөөж авчрах юм” гэдгийг онцоллоо. Мөн “Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр маш чухал. Бүс нутгуудад малаа эрүүлжүүлбэл энэ мэт махны экспорт нэмэгдэх чухал ач холбогдолтой. “Мах маркет” ХХК  2000 тонн  хонины мах экспортлохоор гэрээ байгуулсан. Тал бүрдээ төр засгийнхаа дэмжлэгийг зөв авч чадвал Монгол Улсын эдийн засагт өгөх  үр өгөөж их байна. Энэ нь олон малчдыг баярлуулж байгаа үйл явдал”гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here