Нүүр хуудас Эрүүл мэнд “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн асуудаар эрдэмтэд чууллаа

“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн асуудаар эрдэмтэд чууллаа

652
0
аmnii hondiin eruul mend
"Амны хөндийн эрүүл мэнд"-ийн асуудаар эрдэмтэд чууллаа

“Амны хөндийн эрүүл мэнд”-ийн асуудаар эрдэмтэд чууллаа

Монгол хүний эрүүл мэндийн гол үзүүлэлт болох амны хөндийн эрүүл мэндийн асуудлаар хамтран ажилладаг гадаадын эрдэмтэн судлаач, профессор, ЭМЯ, БСШУСЯ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн ЭМГ, Нийслэлийн боловсролын газар, Нүүр ам, судлалын сургуулийн эрдэмтэн багш нар, судлаачид, эмч, мэргэшигч эмч, оюутан нар Төрийн ордонд Нүүр ам судлалын салбарын хөгжил дэвшил, ирээдүйн чиг хандлагын талаар үзэл бодол, мэдлэг туршлага хуваалцлаа.

Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ монголын хүн ам тэр дундаа хүүхэд, өсвөр үеийн дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна.

Манай эрдэмтэн, судлаачдын судалгаа, статистик мэдээллээс харахад сүүлийн 20-иод жилд шүд-амны хөндийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөн, тархалт хүрээ нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Тухайлбал хүн амын дийлэнх хувь нь хот суурин газар шилжин амьдарч, амьдралын хэв маяг, үндэсний уламжлалт дадал заншил өөрчлөгдсөн өнөө үед нийт аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэж байгаагийн зэрэгцээ чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдэж сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг дадал хангалтгүй байгаа зэрэг нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болоод байна.

Иймд Монгол улсын Засгийн газар, ЭМЯ санаачлан Монгол Улсын хэмжээнд шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйл төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, орчин бүрдүүлэх, нийгэм, хамт олонд тулгуурласан амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Олон улсын туршлагаас харахад шүд, амаа арчлах зөв дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн цэцэрлэг, сургуулийн орчинд олгох нь хамгийн үр дүнтэй байдаг. Иймд бид өөр, өөрийн салбар чиглэлээр бүх шатанд хамтран ажиллаж чадвал хүүхэд, өсвөр үе, хүн амын амны хөндийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж, үр дүнд хүрэх бүрэн боломжтой. Энэ чиглэлээр олон ажлууд хийгдэж эхэлсний нэг нь энэхүү чуулган юм.

Тус чуулганаар Монголын хүн амын шүд-амны хөндийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгаа, нотолгоог хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж өгч цаашид 21-р зууны Монголын эрүүл иргэн төлөвшүүлэхийн төлөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд хамтран ажиллаж, шүд-амны хөндийн өвчлөлийг амжилттай бууруулахад үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here