Нүүр хуудас Эрүүл мэнд АНХААР: Өндөр халууруулж, уушгины хатгаа үүсгэдэг H1N1 вирус илэрчээ!

АНХААР: Өндөр халууруулж, уушгины хатгаа үүсгэдэг H1N1 вирус илэрчээ!

251
0
H1N1
Уушгины хатгаа үүсгэдэг шинэ төрлийн H1N1 вирус илэрчээ!

H1N1 вирус нь дараахь шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай байна.

Нэгд, амьсгаадах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд юм. Хүүхэд халуураагүй, уйлаагүй, хөхөө идээгүй тайван байх үедээ амьсгаадаж байвал эмчид хандана. Гэхдээ тайван байх үедээ нярай хүүхэд 60 буюу түүнээс дээш, 2 нас хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, 2-оос дээш настай хүүхдийг 40 буюу түүнээс дээш тоогоор амьсгаадаж байвал эмчид хандах ёстой.

Хоёрт, цээж хонхолзох шинж тэмдэг илэрвэл. Цээж болон хавирганы доод нумаар амьсгал дотогш татагдахыг цээж хонхолзох шинж гэж байгаа юм. Амьсгал дутагдлын шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Энэ тохиолдолд эмчид хандана.

Гуравт, идэж, уухдаа муудах шинж тэмдэг илрэх. Бөөлжиж болно. Дээрхи шинжүүд илэрвэл яаралтайгаар өрх болон дүүргийн эмнэлэгтээ хандах шаардлагатай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here