Нүүр хуудас Эрүүл мэнд Жимс, ногоо хүний эрүүл мэндэд ач холбогдолтой боловч угааж ариутгаж хэрэглэхгүй бол...

Жимс, ногоо хүний эрүүл мэндэд ач холбогдолтой боловч угааж ариутгаж хэрэглэхгүй бол эсрэгээр нь.

140
0
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн өдөрт 4-5 төрлийн жимс ногоог 400 грамм  хэрэглэхэд эрүүл мэндэд ач холбогдолтой гэж зөвлөдөг. Жимсэнд бие махбодын дархлаа сайжруулагч, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэгч, холестриныг багасгагч хүчин зүйлст хүнс, боловсролт, шимэгдэлтийг сайжруулагч хүнс, хөгшрөлтийг сааруулагч, үрэвслийн эсрэг үйлчлэгч, нянгийн эсрэг гэж хуваадаг. Жимс ногоонд эслэг, исэлдэлтийн эсрэг бодис буюу антиоксидант, будагч бодис, хоргүйжүүлэгч бодисууд идээлүүлэгч, үнэртэн гэх мэт эрүүл мэндийг дэмжигч тэжээлийн бодисууд байдаг. Гэвч орчин үеийн газар тариаланг химийн бодисгүйгээр төсөөлшгүй. Химийн бодис нь ургамлыг элдэв хортон шавьж, өвчин, шарилж зэргээс хамгаална. Харин ургацыг элдэв зүйлээс хамгаалахад ашигласан хор нь хүний биед сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Цацсан хор нь жимс, ногоонд бүрэн шингэлгүй зөвхөн гадна талд буюу хальсанд нь шингэж үлддэг байна. Тийм учраас химийн бодисыг угааж цэвэрлэж болно, маш энгийн аргаар.
 Жимс, ногоонд шингэсэн хорт бодисыг 98% хувь ариутгах арга
  •  Жирийн уксусыг устай 1:3 харьцаатай байхаар холино.
  •  Энэ уусмалдаа жимс, ногоогоо 5-10 минут байлгана.
  • Жимс, ногоогоо цоргоор гоожих бүлээн усаар угааж цэвэрлэнэ.
Энэ аргыг бас өөрөөр ашиглаж болно: уусмалаа шүршдэг саванд хийж ногоо, жимсээ шүршээд 10 минут байлгана. Дараа нь урсгал усаар жимс, ногоогоо угаагаарай.
   Хэрвээ танай гэрт уксус байхгүй бол 1 хоолны халбага нимбэгийн шүүс болон 2 хоолны халбага хүнсний содоор орлуулж болно. Стакан усанд хийж хутгаад жимс, ногоогоо угаагаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here