Нүүр хуудас Эрүүл мэнд Монгол Улсад 10 дахь жилдээ “Эх дэлхийн цаг” арга хэмжээ боллоо

Монгол Улсад 10 дахь жилдээ “Эх дэлхийн цаг” арга хэмжээ боллоо

226
0
Eh delhiin tsag bolloo
Монгол Улсад 10 дахь жилдэ “Эх дэлхийн цаг” арга хэмжээ боллоо
Байгаль дэлхий орчны тэнцвэрт байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой “Эх дэлхийн цаг” арга хэмжээ энэ сарын 24-ний бямба гаригт Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээг дэлхийн 180 гаруй улс орны 8000 гаруй хотууд жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг ба айл өрх, албан байгууллагууд нэг цагийн турш гэрлээ унтрааж байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлж нэгддэг юм.

Арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж нэг цагийн турш гэрлээ унтрааж уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчын ажлын алба, түүний харъяа байгууллагууд, Шангри-Ла Улаанбаатар ХХК, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улаанбаатар хотын банк, Монголын үндэсний музей, Бродвэй сүлжээ ресторан, Голомт банк, Монголын хөрөнгийн бирж, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар, Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёлын төв өргөө, “Блю Скай Эйжиа” ХХК зэрэг албан байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон оролцсон байна.

“Эх дэлхийн цаг” арга хэмжээг Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Эрчим хүчний зохицуулах хороо, “Зориг сан”, ”Байгаль орчны манлайлал” ТББ, Ариг банк хамтран Монгол Улсад 10 дахь жилдээ зохион байгуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here