Нүүр хуудас Эрүүл мэнд Наршсан үед манарч унах, шөрмөс татах, халуун 40С -аас давах зэрэг шинж...

Наршсан үед манарч унах, шөрмөс татах, халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

321
0

Ойрын өдрүүдэд ихэнхдээ 30-35 хэм хүртэл халахаар байна. Энэ үед наршихаас сэргийлэх талаар мэргэжлийн эмч нар зөвлөлөө.  Наршсан тохиолдолд илрэх шинж тэмдэг:
-Бие сулрах
-Толгой эргэх
-Дотор эвгүй болох
-Хөлс гарах нь багасах
-Анхаарал төвлөрөхгүй болох.
-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх
Хөнгөн наршсан үед халуун 38.5С д хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно. Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.
Хэрэв наршсан байдал хүндэрвэл манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40С -аас давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Наршсан тохиолдолд эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.
Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно. Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here