Нүүр хуудас Эрүүл мэнд Уушгины хатгалгааны эсрэг вакцин…

Уушгины хатгалгааны эсрэг вакцин…

302
0
Уушгины хатгалгааны эсрэг вакцин
Уушгины хатгалгааны эсрэг вакцин

Гуравдугаар сарын 1-нээс 2, 4, 9 сартай хүүхдүүдэд уушгины хатгалгааны эсрэг вакциныг хийж эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан бол энэ онд бүх дүүрэгт хийх юм. Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлжээ.

“ПЭВ-13” вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалт зохион байгуулж дууссан, дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 2018 оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here