Нүүр хуудас Эрүүл мэнд ФОТО: Уур уцаар, стрессийг ТЭВРЭЛТ үгүй хийдэг

ФОТО: Уур уцаар, стрессийг ТЭВРЭЛТ үгүй хийдэг

436
0

Хүн төрөлхтний хөгжил урагшилж, хүмүүсийн амьдралын чанар дээшилж байгаа хэдий ч нийгэмд стресс бухимдал мөн ганцаардах өвчин газар авч байгааг сэтгэл судлаачид анхааруулах болсон. Тэгвэл хүний уур уцаар, стресс, гуниг харууслыг тэврэлт үгүй хийж чаддаг болохыг эрдэмтэд нотлоод байна. Тэврэлт нь цусны эргэлтэнд нөлөөлж, хүний сэтгэлийг илүү тэнэгэр, уужуу болгож өгдөг байна. Тиймээс Солонгосын зохион бүтээгч Ен Кёнг Ли тэврэлт бэлэглэдэг буйданг бүтээсэн байна. Хөвсгөр зөөлөн материалаар хийгдсэн буйдангийн түшлэгнүүд яг л гар мэт эзнээ тэвэрдэг байна. Энэхүү буйданг хэд хэдэн хүнд хэрэглүүлж туршсан бөгөөд буйдангийн тэврэлт хүний санаа сэтгэлийг тогтворжуулж байгаа нь ажиглагдсан байна. Гэхдээ мэдээж хүн хүнээ тэврэх үед төрдөг мэдрэмжийг гүйцээгүй болохыг туршилтанд оролцогчид хэлсэн бөгөөд энэ туршилтыг цусны эргэлт, биеийн дулаанд үндэслэн явуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here