Нүүр хуудас Эрүүл мэнд Харвардын их сургуулийн профессор…

Харвардын их сургуулийн профессор…

111
0
Харвардын их сургуулийн профессор...
Харвардын их сургуулийн профессор...
Харвардын их сургуулийн профессор Меган Муррейтай уулзав
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Тархвар зүйн тэнхимийн профессор хатагтай Меган Муррей болон Монголын Эрүүл мэндийн үүсгэл (MHI) Төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, санал солилцов.
Профессор Муррей нь халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлс, сэргэж буй халдварт өвчин халдварлах явц зэрэг хэд хэдэн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлуудыг явуулдаг бөгөөд ялангуяа сүрьеэгийн үүсгэгч, тархвар зүйг молекул генетикийн түвшинд хийх судалгааны чиглэлээр мэргэшсэн байна.
Тэрээр Харвардын Анагаахын их сургуулийн судлаачдын Перу Улсад хийсэн сүрьеэгийн өвчлөл болон цусан дахь “A” витамины хэмжээ хоорондын харилцан хамаарлыг судалсан судалгаагаар цусан дахь “А” витамины дутагдалтай хүмүүст сүрьеэгийн өвчлөл илүү байсан тул сүрьеэгийн эрсдэл өндөртэй хүмүүст “А” витамин уулгах нь уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болох нь тогтоогдсон талаар танилцуулав.
Түүнчлэн профессор Муррей Монгол Улсын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр, хүн амын дунд “Д” витамины дутагдал тархмал байгаагийн адил “А” витамины дутагдал их байж болох тул энэ чиглэлээр судалгаа хийх боломжийг судалж, газар дээр нь ирж ажиллаж байгаа болохыг танилцууллаа.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Дэд сайд Л.Бямбасүрэн сүрьеэгийн халдварыг бууруулах чиглэлээр олон чухал судалгааны ажлууд хийж байгаад нь профессор Муррейд талархал илэрхийлж, цаашид ЭМЯ-ны зүгээс бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here