Нүүр хуудас Эрүүл мэнд ХӨСҮТ: Эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулна

ХӨСҮТ: Эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулна

81
0

Энэ удаагийн дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугийн эсрэг дархлаажуулалт” уриан дор энэ сарын 16-26-ныг хүртэл зохион байгуулж буй талаар ХӨСҮТ-ээс мэдээлэл хийв.
Тус төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Манай төв 2004 оноос АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллаж томуугийн тандалтын тогтолцоог өргөжүүлэн бэхжүүлж, тандалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа нь ДЭМБ, бусад олон улсын томоохон байгууллагуудад өндөр түвшинд үнэлэгдэж ирсэн. 2016-2017 оны томуугийн улиралд 45.000 хүн тун вакциныг үнэ төлбөргүй хүлээн авч томуугийн хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цэрэг, цагдаа зэрэг онцгой нөхцөл байдалд ажилладаг хүмүүсийг дархлаажуулсан. Энэ жилийн томуугийн улиралд дахин 175.000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авахаар ХӨСҮТ, Томуугийн үндэсний төв “Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага”-ын “Вакцины тэгш хүртээмжтэй асуудлыг хариуцах” төвтэй ахин гэрээ байгуулж эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулахаар бэлтгэл ажлыг хангасан, дархлаажуулалтын үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болоод байна. Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй олон хүн тун вакцин хүлээн авч байгаа хэдий ч эрсдэлт бүлгийн тодорхой хувийг эхний ээлжинд дархлаажуулахаар төлөвлөөд байна” гэв.
Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн 3-5 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон, өмнөх долоо хоногтой харьцуулахад бага зэрэг нэмэгдэж буй ажээ. Өвчлөгсдийн 80 хувийг 15 хүртэлх, 70 хувийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтэгсдийн 10 орчим хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос бага зэрэг нэмэгдсэн байна.

Энэ 10 хоногийн хугацаанд товлолт вакцинаас буюу хийлгэх ёстой вакцинаас хоцорсон хүүхдүүд өөрсдийн харьяа эрүүл мэндийн байгууллага дээр очиж нөхөн дархлаажуулалтад хамрах боломжтой. Тухайлбал, хөдөө орон нутагт аймгуудын эрүүл мэндийн нэгдэл, нийслэлд дүүргийн эрүүл мэндийн нэгдэлдээ вакцинд хамрах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here