Нүүр хуудас Эрүүл мэнд Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ…

Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ…

134
0
Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ...
Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ...
Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН буурсан үзүүлэлт гарчээ
Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар нийт 74 хүүхэд ирж үзүүлсний 51 хүүхэд өдрийн цагаар, 23 хүүхэд оройн цагаар буюу 17-19 цагийн хооронд ирж үзүүлж, зөвлөгөө авсан байна. Ирж үзүүлсэн хүүхдүүдийн 43 нь амьсгалын замын халдварт өвчтэй байсан байна.
Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН буурсан үзүүлэлт гарчээ

Хүүхдийн амралт эхэлсэн, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа, бага насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгож байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний өвчлөл багасч, эмнэлгийн ачаалал буурч байгаа талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ярьж байв.

БГД-ийн хүүхдийн эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн байдлаар 160 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбоотой тус дүүргийн ахмадын эмнэлгийн 8 дугаар давхрын ахмад настны орыг чөлөөлөн нэмэлтээр 30 орыг хүүхдийн оронд шилжүүлж, хүүхдийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН буурсан үзүүлэлт гарчээ

Хүүхдийн өвчлөл багасч, ачаалал буурч байгаа боловч сүүлийн өдрүүдэд гол төлөв 1 хүртэлх насны хүүхдүүд хүндэрч ирж байгаа бөгөөд хатгалгаа өвчний шимэгдэлт удаан байгаа талаар хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Болормаа мэдээлэв.

БГД-ийн “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төв нь 9 эмч, 9 сувилагч, 1 туслах ажилтантайгаар тус дүүргийн 4-р хорооны 21358 хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн 12 цагийн байдлаар тус эрүүл мэндийн төвөөр ханиалгасан, халуурсан, харшил өгсөн гэсэн зовиуртай 5 хүртэлх насны 6 хүүхэд үйлчлүүлсэн байна.

 

Сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний өвчлөл буурч байгаа бөгөөд “Golden park” орон сууцны хороолол шинээр ашиглалтад оруулсантай холбоотой тус эрүүл мэндийн төвийн үйлчлэх хүрээний хүн амын тоо нэмэгдсэн, алслагдсан байдал зэргээс үүдэн санхүүгийн болон хүртээмжийн бэрхшээл тулгарч байгаа тул “Golden park” орон сууцны хороололд салбар өрхийн хэсэг байгуулах шаардлагатай байгаа талаар Эрүүл мэндийн төвийн дарга Ө.Батчимэг ярив.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here