Нүүр хуудас Эрүүл мэнд Ядаргаа нь хүнд байдаг үзэгдэл гэдэгч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хохиролтой, олон...

Ядаргаа нь хүнд байдаг үзэгдэл гэдэгч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хохиролтой, олон өвчний эх үүсвэр болдог.

197
0

Судлаачид ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэгч хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд ихээхэн хохиролтой, олон өвчний эх үүсвэр гэж нотолсон. Мэдрэлийн ядаргаа ихэнхдээ төвийн мэдрэлийг цочроож тусдаг тул ой санамж муудах, анхаарал сулрах, шилэн хүзүү хөших, толгой тархи эргэх өвдөх, бухимдах, ууртай, мартамхай болох, унтаад боссон ч сайхан амраагүй юм шиг санагдах, санаа сэтгэл тогтворгүй болж сэрвэлзэх, зүүд олшрон хар дарах, нойр муудах зэрэг нь ихэнхдээ мэдрэлийн ядаргаатай холбоотой байдаг. Америкийн нэгдсэн улсын Хофингтоны шуудан сонинд ядрах  шалтгааныг тайлбарлан бичжээ. Судлаачид ядрахыг д дараах таван зүйлээс шалтгаалдаг болохыг тогтоожээ.

1.Ус уухгүй байх

Хүний биед ус маш чухал. Хэрвээ ус уухгүй байвал цусны эргэлт удааширч, бодисын солилцоо явагдахгүйн улмаас амархан ядрахад хүргэдэг байна. Өдөрт дунджаар биеийнхээ хэмжээнээс хамаарч хоёр литр усыг зайлшгүй уух ёстой.

2.Эмх замбараагүй орчинд ажиллах

Эмх цэгцгүй орчинд ажиллах нь хүний тархийг төөрөгдөлд оруулж амархан ядраадаг байна. Замбараагүй орчинд ажиллах нь нүдний даралтыг ихэсгэж ядралыг бий болгодог.

 

3.Биед магни дутагдах

Биед магни дутагдвал ууртай уцаартай болох, улмаар бие сульдаж анхаарал буурдаг байна. Магни дараах хоол хүнснээс авч болно. Тухайлбал тахианы мах, өндөг, ногоон өнгийн навчит ногоо, гадил жимс, зэрэг багтдаг. Магни нь хүний бие дэх уураг, өөх тосыг ашигтай энерги болгодог.

4.Өглөөний цай уухгүй гэрээсээ гарах 

Өглөөний цайгаа сайн ууснаар бодисын солилцоог сайжруулан энергийг тэтгэдэг. Хэрэв өглөөний цайгаа уухгүй бол залхуурах мэдрэмж амархан төрдөг байна. Өглөөний цайндаа гурвалжин будаа, уураг, жимс зэргийг агуулсан хоол хүнс идэх хэрэгтэй.

5. Кофе их хэмжээгээр уух 

Кофе доторх найрлага нь хүнийг амархан сэргээдэг ч   удалгүй ядраахад хүргэдэг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 300-400 мл литр уухад тохиромжтой. Иймээс кофег хэтрүүлж хэрэглэлгүйгээр болж өгвөл үдээс өмнө уух тохиромжтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here