Нүүр хуудас Нийгэм Автобусанд зорчих картаар үйлчлүүлээгүй хүнийг торгоно.

Автобусанд зорчих картаар үйлчлүүлээгүй хүнийг торгоно.

146
0

“Umoney” гэдэг нь: U-money цахим карт гэж IC Chip зэрэгт мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг электрон хэлбэрээр илэрхийлэн хадгалж, түүнийг баталгаажуулсны үндсэн дээр зорчигч нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн гүйлгээг гүйцэтгэгч цахим тасалбарыг хэлэх бөгөөд манай улс 2017 оны 4 сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт нэвтрүүлээд байгаа билээ. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэдийн цахим карт ашиглалтыг өчигдрөөс шалгаж эхэлжээ.

Шалгалтын эхний өдрийн байдлаар мөнгө төлөөгүй 4, бэлэн мөнгөөр зорчсон 57, хүүхдийн цахим картгүй 8, цахим картыг зориулалтын бусаар ашигласан 1 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 1-д “Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо зорчих тасалбар худалдан аваагүй хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцно. Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврээр зорчигч та бүхнийг хөлс төлөлтөө бэлэн мөнгөөр бус зөвхөн картаар зорчихыг уриалж байна.

  • U money карт борлуулах, цэнэглэх цэг” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлах цэгүүдэд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана.
  • Карт нэг удаад цэнэглэх мөнгөн дүнгийн доод хэмжээ 500 төгрөг, дээд хэмжээ 90,000 төгрөг бөгөөд картын нийт үлдэгдэлийн дээд хэмжээ 500,000 байж болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here