Нүүр хуудас Нийгэм Монголд Онгон зэрлэг байгаль, гайхалтай соёл, морь унан давхих хамгийн сайхан.

Монголд Онгон зэрлэг байгаль, гайхалтай соёл, морь унан давхих хамгийн сайхан.

661
0

Кассанда Де Пекол гэх залуухан бүсгүй Геннисийн рекордыг 4 төрөлд эзэмшдэг болоод байгаа юм:

  1. Тусгаар тогтносон улс болгонд баримтат аялал хийсэн эмэгтэй
  2. Тусгаар тогтносон улс болгоноор аялсан анхны Америк эмэгтэй
  3. Бүх улсаар аялсан хамгийн залуу аялагч
  4. Хамгийн хурдан аялсан эмэгтэй

“Expedition 196” гэх баримтат аялал хийх зорилтынхоо хүрээнд тэр бүх гайхалтай улс орноор аялсан бөгөөд өөрийн  ХАМГИЙН ШИЛДЭГ гэсэн 10 орныг нэрлэжээ.

1. Монгол- Онгон зэрлэг байгаль, гайхалтай соёл. Морь унан давхих хамгийн сайхан.

2. Бутан- Амар амгалан амьдрах ухааныг олж авах газар. Тэр чигтээ амар амгалангийн орон

3. Мальдив- Хамгийн цагаан элс, өөр хаанаас ч харах боломжгүй мэт гүн хөх ус, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бяцхан арлууд.

4. Вануату, Номхон далайн өмнөд хэсэг- Хамгийн эелдэг, найрсаг хүмүүстэй уулзаж, Кава хэрхэн бүтдэгийг өөрийн нүдээр үзсэн.

5. Пакистан- Азийн давтагдашгүй хэв маяг бүхий түүх дурсгалын зүйл, соёл мөн хоол энд бий.

6. Оман, Арабын хойг- Элсэн цөл болон уул дунд орших сайхан газар. Ууланд амьдардаг хүмүүсээс суралцах гайхалтай байсан. Энэ бол тэр чигтээ өөр амьдралын хэв маяг.

7. Тунис, Хойд Африк- Хойд Африкийн соёлыг шинэ үеийн соёлтой хослуулан гүн гүнзгий мэдрэх боломж, мөн гайхалтай архилеогийн түүх дурсгалууд.Тунисаас 20км зайд байдаг Сиди Боу Саид түүний хувьд хамгийн гайхалтай газар байжээ.

8. Перу, Өмнөд Америк- Амазоны ширэнгэн ой, Агуас Кальентес буюу Мачу Пикчу хүрэх гарц гайхалтай.

9. Коста Рика, Төв Америк- Сармагчин, амтат жимс, сайхан дуу хөгжим, галт уул… Би илүү ихийг хэлэх хэрэгтэй юу?

10. АНУ- Гэр орон бол бидний зүрх сэтгэл оршдог газар гэж хүмүүс ярьдаг. Улс орноороо аялах тусам надад энэ үг бүр ч үнэн санагдсан. Эх орон минь миний гэр бүл байдаг, миний аюулгүй байдал оршин тогтнодог, танил дотно байдлыг тэр чигт нь агуулсан, бас гайхалтай байгальтай газар.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here