Нүүр хуудас Нийгэм Амжилт ямар үнээр олдоно тэр хэмжээний золиос дагуулдаг.

Амжилт ямар үнээр олдоно тэр хэмжээний золиос дагуулдаг.

152
0

Өөртөө итгэ. Итгэл бол асар их хүч. Тэр ч бүү хэл итгэлд ид шидийн хүч бий. Би үүнийг хэзээ ч сурахгүй. Би түүнийг яасан ч дийлэхгүй. Би чадахгүй. Би мэдэхгүй. Тэр миний давшгүй даваа. Энэ миний хүршгүй оргил. Энэ мэт итгэл алдарсан бодол санааны харанхуй үүл хүний хүсэл мөрөөдлийн гэрэлт нарыг хааж халхалсан байдаг.
Амжилт асар их үнээр олддог. Мөн асар их золиос дагуулна. Тухайлбал: цаг хугацаа, санхүүгийн зардал, гэр бүлтэйгээ эсвэл найзуудтайгаа өнгөрөөх цаг, сэтгэл зүйн ачаалал, сэтгэл гутрал, хүнд шийдвэрүүд, амьдралын хэвшил, зуршил, амьдралын олон тааламжтай мөчүүд, дотно хэн нэгэн, итгэхэд бэрх төлбөрийн нэхэмжлэлүүд, амралт, баярын өдрүүд гээд олон зүйл золиослох хэрэгтэй болдог.  Амжилтаас “зуурахын” тулд олон зүйл золигт гаргах хэрэгтэй болно. Ийм байхад яагаад хүн бүр амжилтын араас зүтгэдэг вэ? Учир нь амжилт зөвхөн золиосоор л олддог.

Би “Баячуудын зуршлыг судалсан нь” номоо бичихдээ 233 чинээлэг эрхмүүдтэй ярилцсан /эдгээрийн 177 нь өөрийн хүчээр амжилтанд хүрсэн/ бөгөөд тэд хамгийн багадаа 160000 долларын жилийн орлоготой. Мөн тэдний хөрөнгө хамгийн багаар бодоход л 3,2 сая доллараар үнэлэгдэх хүмүүс байсан.
Өөрийн хүчээр өндөрлөгт хүрч чадсан эрхмүүдийн нийтлэг зан болоод тэдний амжилтын жорыг толилуулж байна.
1. Үнэ цэн шингээ
Та үнэ цэнийг  л бүтээх ёстой. Та ямар ч бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулж болно. Гагцхүү таны бүтээгдэхүүн үйлчилгээ өрсөлдөгчийнхөөс чинь ямар нэг хэмжээгээр илүү байх учиртай.
2. “Ялимгүй” давуу тал
Өрсөлдөөнд илүү гарахын тулд танд ямар нэгэн давуу тал байх учиртай. Таны тэрхүү “ялимгүй” давуу тал чинь юу ч байж болно. Тухайлбал: илүү мэдлэг, чадвар, сайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын ёс зүй, ашигтай зуршил, илүү бүтээмж, хүчтэй харилцаа холбоо гэх мэт.
3. Мэдлэгийн мэргэжилтэн
Өөрийн үйлдвэр, компани, өрсөлдөөн, салбарынхаа талаар нэвт, шувт мэддэг байх учиртай. Та мэргэжилтэн байх ёстой.
4. Технологийн мэргэжилтэн
Өөрт чинь бусдаас ялгарах ямар нэг чадвар байх ёстой. Олон жилийн турш таны хөгжүүлсэн тэр чадвар таныг бусдаас ялгаруулна.
5. Мэргэжлийн ёс зүй
Мэргэжлийн ёс зүй гэдэг нь та өдөр бүр өөрийн мэргэжлийн ур чадварт дээд зэргээр анхаарч ажиллахыг хэлнэ.
6. Анхаарал төвлөрөл
Та бизнесийн амжилтанд хүрэхийн тулд хэдэн долоо хоног, хэдэн сар, хэдэн жилийн турш бүх л анхаарлаа зөвхөн ганц л зүйлд төвлөрүүлж сурах хэрэгтэй болно. Та мөрөөдөл, зорилго,  төсөл бүрийг анхааралтай хэрэгжүүлж сурах нь танд давуу тал авч ирнэ.
7. Хүчирхэг харилцаа холбоо
Ямар ч үед таныг инээсээр угтах тийм л хүмүүстэй харилцаа, холбоо тогтоо.
8. Найдвартай “дагагчид”
Танд найдвартай дагагчид хэрэгтэй. Эд бол таны ажилчид /ажил олгогч, дарга/ , хамтран зүтгэгчид, эсвэл өөртэй чинь ижил зорилготой хэн нэгэн. Хэрэв та ийм хүмүүсээр баг бүрдүүлж чадвал таны ачаа илүү хөнгөн байх болно.
 9. Тууштай зан
Юу ч болж байсан бууж өгдөггүй сэтгэл зүйтэй байх. Энэхүү чадварыг Элон Мүск “бүх чадвараа алдах эсвэл үхээгүй л бол бүү бууж өг” хэмээн гайхалтай тодорхойлсон байдаг.
10. Good Luck
Амжилтын хамгийн чухал орц бол аз. Үүнгүйгээр амжилт гэдэг бол боломжгүй. Харин аз уйгагүй, тууштай нэгэнтэй л таардаг. Та ямар нэг зүйлийг хангалттай удаан хийж байгаа бол танд аз дайрах нь дамжиггүй.
Амжилт бол амттай хоолтой адил буюу зөв орцны нэгдэл юм. Мэдээж урт удаан хугацаа шаардагдах авч заавал үр дүнгээ өгнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here