Нүүр хуудас Нийгэм АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

АШУҮИС-ийн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламж хийлээ

37
0

АШУҮИС-ийн төв байрны гадна талбайн авто зогсоолыг буулган, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. Тус талбайг тохижуулах ажил тавдугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэсэн.

Авто зогсоолыг буулган, нийт 1619 ам метр талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, явган хүний зам, иргэд амарч суух сандал болон хөшөө, гэрэлтүүлгийг цогцоор нь шийдэж өгсөн юм. Гүйцэтгэгч байгууллагаар “Охь мандал” ХХК ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here