Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын-Үүдийн боомтоор бурхан тахил, судар зэрэг эртний эд өлгийн зүйосийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байхад нь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч илрүүлжээ.
Иргэн Г биедээ болон гар цүнхэндээ 18 нэр төрлийн 64 ширхэг судар, бурхан, цөгц нууж байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж буй аж.