Хөвсгөл аймгийн Мөрөн хотын засаг дарга Ц.Гансүх, ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Засаг даргын орлогч Ц.Баттогтох нар ХБНГУ-д айлчилсан юм.
Айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Бранденбург муж улсын Барут/Марктой хөгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Бранденбург муж улсын Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан байна. Мөн түнш хотдоо Мөрөн хотын нэрэмжит гудамж нээх үйл ажиллагаанд оролцжээ.
~Герман улсад МӨРӨН хотын нэрэмжит гудамж нээгдлээ~
Барут/Марк хот шинээр орон сууцны бичил хороолол байгуулж байгаа бөгөөд тэнд байрлах шинэ гудамжийг Монгол түншийнхээ нэрээр Мөрөнгийн гудамж буюу “Muruner StraЯe” гэж нэрлэх болсон байна.