Нүүр хуудас Нийгэм Жорлонд унасан нярайг аварчээ

Жорлонд унасан нярайг аварчээ

202
0

Өнгөрөгч гуравдугаар сарын 30-ны өдрийн 08.25 цагт Дундговь аймгийн цагдаагийн газрын утсанд дуудлага иржээ. Иргэн М-ээс ирсэн “Жорлонд хүнд төрөөд, хүүхдээ унагачихлаа” гэсэн мэдээллийн мөрөөр мөрдөн байцаагч, дэслэгч Б.Даваадорж шуурхай ажиллаж, дөнгөж төрсөн нярайг аварчээ.

Онцгой байдлын аврагчдыг хүлээвэл хугацаа алдаж, нярай амь алдах эрсдэлтэй байсан тул дэслэгч Б.Даваадорж жорлонгийн гишгүүр модыг хөшиж сугалаад, нүх рүү орж нярайг аварчээ.

Эх хүүхдийг тэр даруй аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Төрөх” тасагт хэвтүүлж эмчлүүлсэн бөгөөд хүүхдийн бие сайн байгаа аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here