Нүүр хуудас Нийгэм Жорлонд унасан нярайн амийг аварсан Б.Даваадоржийг шагналаа

Жорлонд унасан нярайн амийг аварсан Б.Даваадоржийг шагналаа

183
0

Дундговь аймагт жирэмсэн эх жорлонд амаржиж, дөнгөж төрсөн нярайгаа унагасан явдал гарсан билээ. Тэр даруй иргэн М аймгийн цагдаагийн газрын утсанд дуудлага өгсөнөөр мөрдөн байцаагч, дэслэгч Б.Даваадорж онцгой байдлын аврагчдыг хүлээлгүй жорлонгийн гишгүүр модыг хөшиж сугалан, нүх рүү орж нярайг аварсан.

Дуудлагын дагуу шуурхай ажиллан, нярайг аварсан дэслэгч Б.Даваадоржийн гавьяаг үнэлэн Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэгээр шагналаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here