Нийслэлд гурван ихэр хүүхэд мэндэллээ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өчигдөр гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгааг тус төвийн эмч нар хэллээ.
Ихрүүдийн ээж Дэлгэрмаа 12:14 цагт амаржсан бөгөөд 2 кг 550 грамм хүү, 12:15 минутад 2 кг 250 грамм охин, 12:16 минутад 2 кг 250 граммын жинтэй охин төрүүлсэн байна.
Ихрүүдийн ээж 40 настайдаа буюу дөрөв дэх төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Он гарсаар гурван ихэр хүүхэд төрүүлсэн хоёр дахь тохиолдол юм. Нэгдүгээр сарын 2-нд 34 настай Мөнхгэрэл гурван ихэр хүүхэд төрүүлсэн.