“Дэлхийн ногоон байгууллага” БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан “Ногоон паспорт” аяныг үнэлж, байгаль орчны салбарт хамгийн нэр хүнд бүхий шагналууд олгосон.
Тэгвэл тус аяныг хэрэгжүүлэгч Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Б.Номинд “Байгаль орчны салбарын үндэсний хэмжээний агентлаг 2018” шагналыг санаачлагч БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат албан ёсоор гардууллаа.
~Н.Цэрэнбат сайд “Ногоон паспорт” аян хэрэгжүүлэгчдэд шагнал гардууллаа~
Хэдхэн хоногийн өмнө “Ногоон паспорт” шилдгүүдээ шалгаруулж, шилдэг 5 сурагч, 2 багшийг Хонгконгийн Диснейлэнд, 10 багшиййг БНСУ-ын Чежү арлаар аялах эрхээр шагнасан билээ.
“Ногоон паспорт” аянд нэгдсэн сурагчид “Ногоон паспорт” хөтлөн жилийн хугацаанд хог хаягдлаа ангилах, ус, эрчим хүчээ хэмнэх замаар ялгарч буй нүүрс хүчлийн хийг бууруулан байгаль орчны боловсрол эзэмших юм.
“Ногоон паспорт” эзэмшигч сурагчдын зөв дадал зуршлын ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсад жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 мянган тонн хүлэмжийн хий бууруулж, 12 тэрбум төгрөг хэмнэх тооцоог гаргасан юм.