Нүүр хуудас Нийгэм Оффшор бүсээс мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол

Оффшор бүсээс мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол

223
0
Оффшор бүс
Оффшор бүсээс мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол.

Тодруулбал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллараа Монгол Улсад оруулж ирлээ.

Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here