Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар дүүрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байртай болно

Сүхбаатар дүүрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байртай болно

119
0

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өчигдөр дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр дүүргийн хэмжээнд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр нэмж байгуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хамгаалах байр байгуулахтай холбогдох судалгааг гаргаж танилцуулахыг дүүргийн Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн хэлтсийн даргад үүрэг болгов.
Нийслэлийн хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв” ЭМЯ-ны харьяа ГССҮТ, ХЗДХЯ-ны харьяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, НЭМГ-ын харьяа Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here