Нүүр хуудас Нийгэм “Тахь эх нутагтаа” гэрэл зургийн үзэсгэлэн болно

“Тахь эх нутагтаа” гэрэл зургийн үзэсгэлэн болно

157
0

Монголд тахь сэргээн нутагшуулсны 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Олон улсын Тахь групп, Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, Ховд аймгийн Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар, Хар ус нуурын Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргаа хамтран нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Энэ үеэр ”Тахь эх нутагтаа гэрэл зургийн үзэсгэлэн”-г Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутаг/УТХГН/-ийн сургалтын танхимд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Ховд аймгийн удирдлагууд, албан байгууллагуудын төлөөлөл, 10 жилийн сургуулиудийн эко клубын сурагчид зэрэг нийт 180 гаруй иргэдэд мэдээлэл өгчээ.
Дэлхийд устаж үгүй болж, нэн ховордоод байсан тахь хэмээх зэрлэг адууг 1992 онд анх тахийн эх нутаг болох Монголд авч ирж нутагшуулж байжээ. Өөрөөр хэлбэл 25 жилийн өмнөх энэ өдөр Монголд тахийг нутагшуулах арга хэмжээг зохион байгуулж байв.
Шинээр нутагшуулсан тахь хачигаар дамжин цусны халдварт өвчин тусах, хорогдох тохиолдол их гардаг байсан. Харин өвчний учир шалтгааныг тогтоож, тарилга, дархлаажуулалт хийснээр тахийн сүргийг эрүүлжүүлж чадсан гэнэ. Одоо 300 гаруй км үргэлжлэх Зүүн гарын их говьд тахийн сүрэг идээшин амьдарч, тоо толгой нь өсөн нэмэгдсээр байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хустайн нуруу, Тахийн талд 55 унагаар тахийн сүрэг бүл нэмээд байгаа мэдээллийг албаныхан өгчээ. Ингэснээр Монголын нутагт гурван байршил дахь тахийн сүрэг 600-д хүрээд байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here