Нүүр хуудас Нийгэм С вирусын оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө

С вирусын оношилгооны зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлнө

156
0

Ирэх сарын 1-нээс эхлэн иргэд С вирусын шинжилгээгээ үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болж байна. Ингэхдээ оношилгоо шинжилгээний зардлыг 120.000 төгрөгөөс ихгүй байхаар тогтоосон тул иригэн та С вирусийн идэвхжил тогтоолгохдоо 120.000 хүртэл төгрөгийн зардалтай оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэнэ гэсэн үг юм.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдааны шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас эл хөнгөлөлтөд 4.9 тэрбум төгрөг төсөвлөөд буй бөгөөд тун удахгүй үнэ төлбөргүй шинжилгээ авах итгэмжлэгдсэн лабораториудын нэрийг зарлах гэнэ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here