Нүүр хуудас Нийгэм Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна

251
0
tarwagan-tahal
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хүн малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/720 дугаар захирамж,

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Тарваган тахал өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх яаралтай бэлэн байдлыг хангах тухай” А/112 дугаар тушаалын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд идэвхитэй оролцож ажиллалаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд 7 удаагийн хяналт шалгалтыг ажлын хэсгүүд болоод хөдөлгөөнт эргүүлээр хийж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд замын цагдаагийн газартай хамтран 27 эргүүлийн пост, баталгаат бус замууд дээр 53 удаагийн эргүүл, хяналтыг хийсэн юм.

Тус хяналтаар Багануур дүүргийн эргүүл, постноос 11, Налайх дүүргийн эргүүл постноос 4, Сүхбаатар дүүргийн эргүүл, постноос 3, ХУД-ийн эргүүлийн постноос 7, Багахангай дүүргийн эргүүл постноос 2, Баянгол дүүргийн эргүүл постноос 10, нийт 37 хураагдсан тарвага, тарваганы түүхий эд,

материалаас сорьц дээжлэн авч, лабораторийн шинжилгээнд хамруулан нян харах, нян судлал, ийлдэс судлалын аргаар шинжлэхэд тарваган тахал, түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй тул тархвар судлалын холбогдолгүй гэж үзэж халдваргүйжүүлэн, устгалд оруулав.

Тарваган тахлын Байгалийн голомт, хяналтын гүнзгийрэл шинжилгээг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдуудад календарчилсан төлөвлөгөөний дагуу хийж, 130 амьтан олзворлон, 12 гулгидас түүж, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

Цуглуулсан шинжилгээний сорьц, материалыг нян харах, нян судлал, ийлдэс судлал, биологийн аргаар шинжлэхэд тарваган тахлын үүсгэгч Y.pestis илрээгүй, одоогоор голомт тайван, идэвхижилгүй байгааг тандалтаар тогтоолоо.

Мөн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үед шаардагдах эм урвалж, халдваргүйжүүлэх бодис, хувийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангаж, дотоод хяналтуудаар илэрсэн алдаа зөрчлийг арилган, нөхөн хангалт хийж ажиллав.

Тарваган тахлын дархлаажуулалтанд эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүд, тарваган тахлын цэвэр өсгөвөр, туршилтын амьтад болон халдвартай, халдварын сэжигтэй материалтай ажиллагсад, мэргэжлийн хяналтын болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд,

тарваганы түүхий эдтэй ажиллагсад болон анхан шатны боловсруулалт хийдэг байгууллагын ажилтан, тарваган тахлын голомтот нутагт геолог, хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнуур бэлтгэл эрхэлдэг хүмүүс, малчид зэрэг 970 хүн хамрагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here