Улаанбаатар хотноо Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурлаа.
Хөтөлбөрийн хүрээнд нийслэл дахь хатуу хог хаягдал төдийгүй бохир усыг цэвэршүүлэх төслийг хэрэгжүүлэх бөгөөд төслийн бэлтгэл хэдийнэ хангагдчихаад буйг Европын сэргээн босгол хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова мэдэгдлээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход тус банкнаас дэмждэг үзүүлж, санхүүжилтийг Дэлхийн Цаг уурын сангаас татахаар төлөвлөж байгаа аж.