Шинэ он ургах дөхөж, иргэд, аж ахуйн нэгжүүд хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглэж эхэлсэн энэ үед цагдаагийн байгууллагаас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Шинэ оны баяр болохтой холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 4079 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлэн хяналт шалгалтыг ажлыг зохион байгуулж 49 зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авчээ.
Үүнээс насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн зөрчил долоо буюу 14.2 хувь, зохих зөвшөөрөлгүй болон гар дээрээс согтууруулах ундаа худалдан боруулсан 23 зөрчил буюу 46.9 хувийг эзэлж байна.
Баяр ёслолын үеэр иргэдийг архи, согтууруулах ундааг тохируулан хэрэглэх, гар дээрээс согтууруулах ундаа худалдан авахгүй байх, хамт олны баярын арга хэмжээг зохион байгуулахдаа ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж, ажилчдадаа мэдээ, мэдээлэл өгч анхааруулах, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах чадваргүй болсон нэгнээ харгалзах хүнгүй орхихгүй байх, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.