Нүүр хуудас Нийгэм Цэргийн сургуулилалтын үеэр гранат дэлбэрч, 2 цэрэг амиа алджээ

Цэргийн сургуулилалтын үеэр гранат дэлбэрч, 2 цэрэг амиа алджээ

274
0

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний 18.00 цагийн орчимд Төв аймаг дахь зэвсэгт хүчний хээрийн сургалтын төвд гранат дэлбэрчээ. Алтанбулаг сум дахь Тавантолгойн цэргийн ангид энэ үеэр Зэвсэгт хүчний 311, 350-р ангийн алба хаагчид дадлага сургуулилалт хийж байсан бөгөөд дэлбэрэлтээс болж ахмад М, ахлагч А нар газар дээрээ амиа алдаж, 8 хүн бэртэж гэмтсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хээрийн сургуулилалтын үеэр байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлага хийж байсан бөгөөд энэ үеэр осол гарсан аж. Шархадсан 8 хүнийг 20.15 цаг гэхэд Цэргийн төв эмнэлэгт хүргэж, хоёр хүнд яаралтай мэс засал хийсэн байна.

Одоогоор ослын шалтгааныг нарийн тодорхойлоогүй байна. Сургуулилалт хийж байх үед алба хаагчдын болгоомжгүй үйлдлээс эсвэл байлдааны галт хэрэгслийн хадгалалт, ашиглалтаас үүдэн осол гарсан байх магадлалтай гэнэ.

Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгээс шуурхай баг гарган ослын газар луу явуулсанаас гадна гранат дэлбэрсэн газар хөл хорио тогтоон шинжээчдийн баг ажиллаж буй юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here