Энэ долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхаар шийдвэрлэлээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 226 тэрбум гаруй төгрөг шаардагдах бөгөөд уг мөнгөний 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолж буй аж.
Ирэх 2020 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнд С вирусийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулна гэж үзэж байна.