Нүүр хуудас Нийгэм “Авьяаслаг Монголчууд” шоу НЯМ гарагт цацагдана

“Авьяаслаг Монголчууд” шоу НЯМ гарагт цацагдана

293
0
Aviyaslag_mongolchuud_2018
“Авьяаслаг Монголчууд” шоу НЯМ гарагт цацагдана
~“Авьяаслаг Монголчууд” шоу НЯМ гарагт цацагдана~

“Авьяаслаг Монголчууд-3” шоуны дугаар есдүгээр сарын 16-ны ням гаригаас эхлэн Монгол ТВ-р хүрэх гэж байна.

“Авьяаслаг Монголчууд”шоуны шүүгчийн шатны шалгаруулалт өнгөрсөн зургадугаар сард болж өндөрлөсөн.

Энэ удаагийн шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн Реппер, продюсер Рокит Бэй, Хөтлөгч, продюсер П.Анужин, Жүжигчин, продюсер Г.Ундармаа, Чингис Хаан одонт МУГЖ Г.Ариунбаатар нар ажиллаж байна.

Харин тус шоуны хөтлөгчөөр Б.Мандуул сонгогджээ. Б.Мандуул нь Монгол ТВ-ийн “Өнөө өглөө” болон “Наашаа Цаашаа” нэвтрүүлгийн хөтлөгч ажээ.

Авьяаслаг монголчууд” шоуны анхны ялагчаар С.Жамъяанхорол багштай “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорч, 100 сая төгрөгөөр шагнуулж байсан.

Хоёр дахь удаагийн “Авьяаслаг монголчууд-2016” шоу нэвтрүүлгийн ялагчаар “Нуугдсан эрдэнэ” хэмээх дуучин О.Энх-Эрдэнэ түрүүлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here