Нүүр хуудас Нийгэм “Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааны дүн гарлаа.

“Эрүүл мэндийн салбарын хөгжил нийгэмд” сэдэвт уралдааны дүн гарлаа.

278
0

ЭМЯ-наас Сэтгүүлчдийн дунд “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ НИЙГЭМД”  сэдэвт уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. Уг арга хэмжээд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганцэцэг, Хэвлэл мэдээллийн ажилтан Т.Амаржаргал, уралдаанд оролцогчдын төлөөлөл оролцов.

Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд  бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчдийн дунд бүтээлийн уралдааныг зохион байгуулсан юм.

Шагнал гардуулах үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ:  Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд  бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ НИЙГЭМД” сэдэвт уралдааныг зарлаж  албан ёсоор дүнгээ танилцуулж байна. Уралдаанд нийтдээ 40 бүтээл ирсэнээс нэвтрүүлгийн төрлөөр 6, нийтлэлийн төрлөөр 34 бүтээл ирсэн. Эдгээрээс шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж шагнал гардуулж байна. Уралдаанд идвэхитэй оролцож, тэргүүн болон тусгай байр эзэлсэн та бүгдэд баяр хүргэе” гэлээ . Нийтлэл болон нэвтрүүлгийн төрлөөр эхний 3 н байрт орсон сэтгүүлчдийг, өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн байгууллагатай танилцах эрхийн бичгээр шагнасан бол тусгай байрт орсон 7 оролцогчыг дурсамж, мөнгөн шагналаар шагналаа.                                                                                                                    Нэвтрүүлгийн төрлөөр:

1-байр: Сэтгүүлч Б.Мөнх-эрдэнэ, Стар телевиз “Амьдралын тасалбар” сурвалжлага

2-р байр: Сэтгүүлч Ө.Отгонбаатар, ТВ-5 телевиз “Амжилтын төлөө” ярилцлагын нэвтрүүлэг

3-р байр: А.Сарантуяа, МҮОНР “Харвалтыг эмчилж болно” Радио нэвтрүүлэг

Нийтлэлийн төрлөөр:

1-р байр: Г.Отгонжаргал, Үндэсний шуудан сонин “Зүрхний эх баригч”

2-р байр: Б.Гэрэл, Medee.mn сайт “Монгол эмч нар гавлын ясыг нээхгүйгээр судсан дотроос хагалгаа хэрхэн хийдэг вэ

3-р байр: Э.Адъяасүрэн Хэвлэлийн төлөөлөгчдийн холбоо “Үүдэнд гээгдсэн бухимдал”

Тусгай байр :

С.Юмсүрэн, Монголын үнэн сонин “Шинжилгээний сорьц тээвэрлэдэг болсноор урт дараалал ард хоцорчээ.

О.Бат-Ундрах, Өнөөдөр сонин “Монголчууд зүрхний өвчнийг “ялдаг” болжээ”

М. Ариунцэцэг “Эхийн эндэгдэл эрс буурсан он жилүүд”

Х.Бат-Ирээдүй “Эрүүл мэндийн салбарын шинэ бодлого”

С.Мөнхдалай, Өвөрхангайн элч сонин “Эрүүл энхийн гурвалжин, таван гишүүнт учирлал”

Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ, “Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь энэрэн нигүүлсэхүйн сэтгэл дээр хөгжинө” сэдвээр тус тус уралдаанд оролцон шагналын эзэд тодорлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here