Нүүр хуудас Нийгэм 2017 оны 10 сарын 17, Мягмар гараг, Дорнын зурхайд

2017 оны 10 сарын 17, Мягмар гараг, Дорнын зурхайд

100
0

НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САРЫН
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2017.10.17, Мягмар гараг

Билгийн тооллын 28, Ангараг гараг

Наран ургах шингэх: 07.13-18.00

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Сансар

Өнөөдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Үс шинээр авахуулах буюу засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here