Нүүр хуудас Спорт 500 мянган еврогийн шагналын сантай ДАШТ Мароккод

500 мянган еврогийн шагналын сантай ДАШТ Мароккод

81
0

Олон улсын жүдо бөхийн холбооноос үнэмлэхүй жингийн ДАШТ-ийг 11-р сарын 11- 12-нд Мароккод зохион байгуулах болсноо зарласан билээ. Хамгийн өндөр шагналын сан буюу 500 мянган евро амалсан тус тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх юм. Тодруулбал,

  • -Алтан медаль-100.000 евро
  • -Мөнгөн медаль- 50.000 евро
  • -Хүрэл медаль -25.000 евро
  • -Шагналт тавдугаар байрт шалгарсан-10.000 евро
  • -Шагналт долдугаар байрт шалгарсан хоёр жүдоч-5000 евро
  • -Шилдэг 16-д үлдсэн найм жүдоч- 2500 евро

Харин манай шигшээ багаас Олимпийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт Н.Түвшинбаяр, ОУХМ Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр, Л.Отгонбаатар нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here