Их Британийн жүжигчин Рожер Мур тавдугаар сарын 23-нд 89 насандаа таалал төгслөө. Нэрт жүжигчин Швейцарь улсад хорт хавдрын улмаас нас барсныг албан ёсны төлөөлөгчид мэдэгдлээ. Тэрээр 1927 оны аравдугаар сарын 14-нд Лондон хотын Стоквеллд мэндэлж1950 онд АНУ-д нүүн очиж кино жүжигчин болжээ. Royal Academy of Dramatic Arts сургуульд жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд алдарт жүжигчин Шон Коннерийн дараагаар 1973-1985 онд Жеймс Бондын дүрийг бүтээсэн байна.
Тэрээр “Ivanhoe”, “The Saint” гэх зэрэг цувралуудад гол дүр бүтээж байсан ч хамгийн алдартай олонд танигдсан дүр нь Жеймс Бондын дүр билээ. Pожер Жеймс Бондын дүрийг бүтээснээрээ кино урлагын түүхэн дэх “Бондын дүрийг хамгийн удаан хугацаанд гаргасан” жүжигчнээр тодорсон юм. Жүжигчин алдарт 007 тагнуулчийн тухай “Live and Let Die”, “The Man with the Golden Gun”, “The Spy Who Loved Me”, “Мoonraker”, “For Your Eyes Only”, “Octopussy”, “A View to a Kill” гээд нийт долоон ангид нь тогложээ. Рожер Мур 1991 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн санааны элч болж өлсгөлөн болон бусад хүнд хэцүү нөхцөлд зовж шаналж буй хүүхдүүдэд туслах хүмүүнлэгийн ажил зохион байгуулж байжээ.