Алиа хошин, марзан байдлаараа Монголын хошин урлагт давтагдашгүй нэгэн донжтой хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай юм.
Хошин урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож, бүтээсэн дүрээрээ үзэгч олонд хайрлагдаж хүндэтгүүлэх нь уран бүтээлч бүрийн хүсэл зорилго байдаг байх.
Тун саяхан нэгэн баяртай мэдээг тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаан өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Энэ нь М.Баярмагнай МУГЖ цол хүртэх болсон мэдээлэл аж.
Ингэснээр дээрх МАСК хамтлаг хоёр гавьяаттай болж байгаа юм. Жүжигчин П.Эрдэнэзаан өнгөрсөн жилийн улсын их баяр наадмаар гавьяат цолоор энгэрээ мялаасан билээ.