Улсын филармонийн Морин хуурын чуулгын “Нутаг минь, хүлэг минь” бүрэн хэмжээний тоглолт энэ сарын 22, 23-нд 18:00 цагт “Асем гэр” театрт болно. Түүнчлэн тус тоглолтод Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс Б.Чинбатын “Аравт”,
“Гэгээн бодрол”, Ардын жүжигчин, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Гончигсумлаагийн “Ээждээ”, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Концертино”, “Наадмын дэнж дээр”, Төрийн шагналт Ц.Чинзоригийн “Идрэнгийн говиор”, Т.Пүрэвсүхийн “Сайхан дурсамж”, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Өүлэн эхийн дуулал”, “Нутаг минь, хүлэг минь” бүтээл эгшиглэнэ. Мөн гадны хөгжмийн зохиолчдын Г.Свирдорын “Метель”, Д.Шостаковичийн “II вальс” бүтээл “амилна” аж.