Нүүр хуудас Соёл урлаг Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг…

Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг…

537
0
Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг...
Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг...
 Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг тайлав
Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэж, эцэг эхийн хайр халамж, итгэл сэтгэлийг дааж яваа, уран бүтээлч бүсгүй бол П.Шүүдэрцэцэг.
shvvderhen
Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг тайлав

Тэрээр “Ану хатан”, “Найзууд”, “9009” , “Гэнэтийн бэлэг”, “ Валентины захидал”, “Анирлагч” зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Хөөрхөн хүүхэн, сайн эхнэр, сэргэлэн найз бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээсэн буй.

Харин уран бүтээлч бүсгүй маань нэгэн зүйлийн эргэлзээг тайллаа. П.Шүүдэрцэцэг, Э.Тодгэрэл нарыг үерхдэг эсэхэд одоо ч эргэлздэг хүмүүс олон бий. Жилийн турш өөрсдийн харилцаагаа олон нийтэд албан ёсоор зарлалгүй, хадгалсан хосууд хамт шинэ оныг угтаж буй мөчөөрөө сюрприз барилаа.

shvvdree
Шүүдрээ ХАЙРАА ил гаргаж, эргэлзээг тайлав
Ингэхдээ тэрээр өөрийн инстаграм хуудаснаа  “Хүсэл бүхэн нь биелж, санасан бүхнээ авах сайхан жил байх болтугай. Эрүүл энх, өнөр өтгөн, ажил үйлс нь арвин өндөр, амьдрал ахуй нь бат бөх, инээд хөөр аз жаргалаар халгин цалгих болтугай. 2017 он надад аз жаргал инээд хөөр, хүсэл бүхнийг минь бэлэглэн авчирсан гайхалтай жил байлаа. Баярлалаа, 2017 он. Тавтай морил, 2018 он минь. Чамайгаа би инээмсэглэл баяр дүүрнээр угтан авъя. Эрчүүд минь нэг хүндээ үнэнч, итгэлтэй тууштай зүтгэлтэй байвал та нар ялагч. Энэ залуу надад нотолж харуулсан юм шүү. Хажууд минь мөнх байгаарай хайрт минь‘ хэмээн бичжээ. Сайхан хайрыг олсон бол арчилж, тордож яваарай бүсгүй минь гэх урмыг үгсийг түүнд маш олон хүмүүс илгээжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here