Ази тивийн аварга Ц.Отгондалай “Алтан гадас” одонгоор шагнагдлаа
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Фоверлифтингийн Ази тивийн аварга Ц.Отгондалайн спортын амжилт, хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнасныг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулан өгч баяр хүргэлээ.
Ц.Отгондалай 2006 оноос хэвтээ шахалтын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 2007 оноос эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2015 онд спортын мастерын болзол хангажээ.
Өнгөрсөн онд Филиппин улсын Манила хотод болсон хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний – 93 кг жинд түрүүлж “Ази тивийн аварга” болсон байна. Тэрээр Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах хэвтээ шахалтын тэмцээнд түрүүлж ирэх зургадугаар сард Канад улсад болох Дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа ажээ.